Засгийн газраа бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах Ерөнхий сайдын саналтай УИХ дахь МАН-ын бүлэг танилцлаа.

МАН-ын Удирдах зөвлөлөөр уг асуудлыг хэлэлцээд дэмжсэн тул бүлгийн хуралдаанаар дэмжих эсэхийг хэлэлцүүлэх шаардлага байсангүй. 

Бүлгийн хуралдаанд асуудлыг танилцуулсан тул үргэлжлүүлэн УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх гэж байна. Түүний дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрыг огцруулах асуудлыг эцэслэн шийдэх юм. 

Харин МАН-ын Удирдах зөвлөл болон Бага хурлыг маргааш буюу 2021 оны нэгдүгээр сарын 22-нд зарлажээ.

Удирдах зөвлөл, Бага хурлаас дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулна. Ийнхүү шинээр томилогдсон Ерөнхий сайд ирэх долоо хоногт танхимаа бүрдүүлэх нь.