Улсын Драмын эрдмийн театрт тоглолт үзсэн хүмүүсээс коронавирусийн халдвар илэрсэнтэй холбоотойгоор Засгийн газар маргааш буюу Даваа гарагийн 09:00 цагт ээлжит бусаар хуралдахаар боллоо.

Тус театрт энэ сарын 3-6-нд жүжиг үзсэн 54 хүнээс коронавирусийн халдвар илрээд байгаа бөгөөд нийт 900 гаруй хүнд шинжилгээ хийх шаардлагатай болоод байгааг Шуурхай штабаас мэдээлсэн.

Энэхүү 54 хүнийг хаягаар нь харвал

  • Баянгол дүүрэгт 11
  • Баянзүрх дүүрэгт 17
  • Сүхбаатар дүүрэгт 6
  • Сонгинохайрхан дүүрэгт 9
  • Хан-Уул дүүрэгт 5
  • Чингэлтэй дүүрэгт 6 хүн хамаарч байна.

Эдгээр нь өндөр эрсдэлтэй хэмээн мэдээлж байсан хороодоос илэрсэн болохыг харуулж байгааг Нийслэлийн Онцгой комиссын дарга Д.Сумъяабазар хэллээ. Хотын даргын зүгээс хатуу хөл хорио тогтоохгүй, ДЭМБ-н өгсөн дүрэм журмын дагуу  халдварын тархалттай зохицон аж амьдралаа үргэлжлүүлнэ гэдгийг хэллээ.