Казахстан Улс Монгол Улсаас зэсийн баяжмал импортолж, 10 гаруй сая ам.долларын хугацаа хэтэрсэн өр үүсээд байснаа одоо л нэг юм төлөх гэж байна. Уг өр 1994-1995 оны хооронд үүссэн бөгөөд тухайн үед Казахстаны төрийн өмчит “Balkhashmys” компани манай “Эрдэнэт” үйлдвэрээс зэсийн баяжмал импортолж байжээ. Төрийн өмчит “Balkhashmys” компани 1998 онд дампуурлаа зарласан бөгөөд үйл ажиллагааг нь шинэ компани үргэлжлүүлж байгаа аж.

“Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагуудын зүгээс өрийн асуудлаар Монгол Улсын Засгийн газарт хандсанаар энэ асуудалд Монголын төр оролцож Казахстаны албаныхантай хэлэлцсэнээр дээрх өрийг тэглэхээр болжээ. Хоёр орны Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын түвшинд хэлэлцэгдсэн дээрх асуудал цэгцлэгдэж 20 гаруй жилийн тэртээх өрийг Казахстаны тал барагдуулаар болсон юм.

Казахстан Улс манайд анх 11 сая ам.долларын өр тавьсан бөгөөд 2008 онд Сангийн сайд Ч.Улаан Казахстаны Сангийн сайдтай тохиролцсоноор Казахстан Улс манайд 20 сая ам.доллар төлөхөөр болсон аж. Тэгвэл Казахстан Улс манайд сар бүр 880 мянган ам.доллар төлж дээрх өрийг 24 сарын дотор буюу 2 жилийн хугацаанд бүрэн барагдуулахаар болсон тухай Оросын сайтад бичжээ.

 

Төгс