Энэ удаагийн “Mobile news”-ээр монголын төдийгүй дэлхийн олон орны алтан тайзнаа өөрийн авъяас билгээрээ од болон гялалзаж яваа “Sweetymotion” хамтлагийн продюсер, төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч, дуучин Б.Чинбаттай холбогдож Өнгөрсөн 7 хоногт эх орондоо ирсэн-тэй холбогдуулан ярилцсан юм.

Тэрээр өнгөрсөн 11 дүгээр сард  “Sweetymotion” хамтлагийн 15-н жилийн ойн тоглолтонд оролцож дуусаад шууд АНУ-ыг зорьсон бөгөөд АНУ-ын хөгжмийн зохиолчдын холбооны хүндэт гишүүн тэрээр тус холбооноос тогтмол зохион байгуулдаг европын орнуудаар аялан тоглох хуваарьт тоглолтуудад оролцож яваад өнгөрсөн 7 хоногт эх орондоо иржээ.

Түүнчлэн ирээд удаагүй байгаа ч уран бүтээлийн ажилдаа хэдийнэ орсон бөгөөд ирэх долоо хоногт болох "Домог" хамтлагийн морин хуурч МУСТА "Д.Шинэцог-Гени"-ийн "Өнөмөнхлэй" хэмээх яруу тансаг хуурын аялгуунуудаас бүрдсэн шинэ цомгийн нээлтийн баярт уригдан оролцож монголынхоо үнэнч шүтэн бишрэгч, фенүүдтэйгээ уулзана даа хэмээлээ.

Бэлтгэсэн. Э.Цэнд-Аюуш