|
Улсын хэмжээнд 2021 онд техникийн улсын үзлэгт хамрагдсан 723,214 автомашин байна. Энэ нь өмнөх оноосоо 11.8 хувиар нэмэгдсэн үзүүлэлт болж байгаа юм.
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар 2022 оны тавдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тус улс руу зорчих зорчигчдыг коронавируст халдвар /КОВИД-19/-ын ПГУ шинжилгээнд хамрагдсан байх шаардлагаас чөлөөлөв.
Ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор манай улсад анх удаагаа зохион байгуулж буй эмэгтэй энхийг сахиулагчдын чуулга уулзалт, тэдний алдрыг сурталчлах өдөрлөг үргэлжилсээр байна.
2022 онд үйл ажиллагаа явуулахаар мэдээллээ ирүүлсэн зуслангуудын хаяг, байршлын мэдээллийг Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас танилцууллаа.
Өмнөговь аймаг, энэ орчмын бүс нутаг нь уул уурхай, эрчим хүч болон боловсруулах аж үйлдвэрийн салбарын хөгжлийн гол цэг, тэргүүлэх бүс нутаг болон хөгжиж байна.
Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвдүгээр сарын ирцийн талаар мэдээлэл өглөө.
Нийслэлийн хүн амын 2022 оны хаврын улирлын хэрэгцээнд зориулан 23 аж ахуйн нэгж 12.7 мянган тонн мах нөөцөлсөн. Нөөцийн махыг нийслэлийн 9 дүүргийн 565 хүнсний дэлгүүрээр худалдаалж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 30 хувийг борлуулаад байна.
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь иргэд, жолооч нарын нөхцөл байдал, ачаа тээврийн асуудал ямар байгаа талаар "Манлай тээвэр буянт зам" төрийн бус байгууллагын тэргүүн Ч.Жүгдэрнамжилтай ярилцлаа.
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 85 шинэ тохиолдол бүртгэгджээ.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд тавдугаар сарын 26-ны өдрийн 19.23 цагт иргэнээс “Сонгинохайрхан дүүргийн дугаар хорооны байрны дээвэр дээр 15 настай хүүхэд амиа хорлоно гээд гарсан байна" гэсэн дуудлага мэдээлэл ирсэн байна.
Энэ оны 05.24-ний 03.08 цагт ХУД-ийн 5-р хороо Наадамчдын гудамж Яармаг орчимд төв зам дээр баруунаас зүүн тийш чиглэлтэй явж байсан ачааны автомашин явган зорчигч 40-45 орчим насны хэн болох тодорхойгүй эрэгтэйг дайрч амь насыг хохироосон гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Дарханы авто замын бүтээн байгуулалт олон жил сунжирсан нь монголчуудыг бухимдуулж байгаа билээ. Тэгвэл энэ асуудал Монголын хилээс хальж, хөрш орны ярианы сэдэв болжээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын зарим гишүүний хамт Шивээхүрэн-Сэхээ боомтын үйл ажиллагаа, ачаа шилжүүлэн ачиж, буулгах терминалын бүтээн байгуулалттай танилцлаа.
Монгол цэрэг энхийг сахиулах үйлсэд оролцож эхэлсний 20 жилийн ой болон “Олон улсын энхийг сахиулагчдын өдөр”-ийг тохиолдуулан Зэвсэгт хүчний болон ХХЕГ, ОБЕГ, ШШГЕГ-ын 1500 орчим алба хаагч ёслолын жагсаалд жагсахаар бэлтгэлээ базааж байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.