Эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээний төрийн нарийн бичгийн дарга Ксавьер Бесерра пүрэв гаригт болсон хэвлэлийн бага хурал дээр "Энэ вирусийн эсрэг хариу арга хэмжээгээ дараагийн шатанд гаргахад бэлэн. Гагцхүү америк хүн бүр сармагчны цэцэг өвчинд нухацтай хандахыг уриалж байна" гэж мэдэгдэв.
БНХАУ -ын энэхүү үйлдлийг Тайванийн Батлан хамгаалах яам эрс буруушаасан байна. Хятадын хөөргөсөн пуужингуудын дунд DF-15В бага тусгалт баллистик пуужин байсан гэнэ. Энэ пуужингийн тусгал нь 700 км байдаг аж. Түүнчлэн PCL-191 шуурган галын тийрэлтэт систем ашиглажээ. Энэ нь 350 км хүртэлх зайд байх бай онохын тулд найм хүртэлх тооны пуужин харвах чадвартай аж.
Энэ тухай Хятадын Олон Улсын Радио: "Энэ айлчлал нь олон улсын харилцааны тогтсон хэм хэмжээний нэг болсон “Нэг Хятад” зарчмыг ноцтой зөрчиж, өөр улс орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож, АНУ өөрийн өгсөн амлалт, хийсэн мэдэгдлүүдээсээ ухарсан хэрэг боллоо.
“Бид Хятад, Умард Солонгос, Украины байдал зэрэг олон улсын хэд хэдэн сэдвээр санал бодлоо солилцсон. Үүнээс гадна, бид Тайванийн хоолойд энх тайван, тогтвортой байдлыг хадгалахын тулд Япон, АНУ нягт хамтран ажиллана гэдгийг нотолсон" гэж К.Фүмио хэлжээ.