|
Улсын Их Хурлын Ёс зүй, дэгийн байнгын хороо өнөөдөр (2024.07.09) Төрийн ордны “Үндсэн хууль” танхимд хуралдаж, Байнгын хорооны даргыг сонгох тухай болон УИХ-ын дэгийг шинэчлэн тогтоох зэрэг гурван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн билээ.
Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд ажиллах худалдаа үйлчилгээний газруудын хуваарийг Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Албанаас гаргажээ.
Өнөөдөр /2024.07.09/-ний өдрийн 12:08 цагт Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тогтоол усанд хүн осолдсон гэх дуудлага мэдээллийг ирүүлсэн.
Энэ удаагийн наадмыг Соёлын яамны дэмжлэгтэйгээр Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн аялал жуулчлалын газар хамтран зохион байгуулж байгаа юм.
Үндэсний их баяр наадмын үеэр цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас зохион байгуулж буй арга хэмжээний талаар Нийслэлийн Цагдаагийн Удирдах Газар (НЦУГ)-ын хурлын танхимд мэдээлэл хийлээ.
Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук нар угтах ёслолд хүрэлцэн ирсэн албаны хүмүүс болон Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн, Олон улсын байгууллагын төлөөлөгчидтэй мэндчиллээ.
Улаанчулуутын хогийн цэгийг зорилоо. Уулын замаар буюу бидний ярьж заншсан "Зурагт", "Баянхошуу"-ны замаар өгсөөд, уулын замаараа Улаанчулуутын хогийн цэг рүү өгсөхөд гэр хорооллын гудам, уулын цаанаас нүүгэлтсэн их утаа биднийг түвэггүйхэн замчлав.
“Эрдэнэс Тавантолгой” ХК энэ оны эхний хагас жилд Монголын Хөрөнгийн Биржээр 25 удаагийн нүүрсний нээлттэй цахим арилжааг зохион байгууллаа.
УИХ-ын ес дэх удаагийн сонгууль болж, холимог тогтолцоогоор парламентад анх удаа 126 гишүүн сонгогдсон. Сонгуулийн дүнгээр МАН 68, АН 42, ХҮН нам найм, Үндэсний эвсэл дөрөв, Иргэний зориг ногоон нам дөрвөн суудалтайгаар шинэ парламентыг бүрдүүлээд байна.
Долдугаар сарын 9-нд "Дээлтэй монгол наадам" төв талбайд зохион байгуулагдах бол 10-нд Хүй долоон худагт шүдлэн насны морьд уралдана.
Өнгөрсөн хоногт /2024.07.08-09/ усны ослоор гурван хүн амь насаа алдсаны хоёр нь хүүхэд байна. Аялж, амарч, зугаалж яваад амь насаа алдах эрсдэл өндөр байгаа тул хүн бүр сонор, сэрэмжтэй байж, хайртай бүхнээ хамгаалахыг уриалж байна.
Долдугаар сард нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг олгох хуваарь гарчээ.
Н.Энхбаяр та минь төрийн ордны хонгил сахисан байдалтай холхисоор л. Зүгээр холхихгүй залсаар л явах.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өчигдөр /2024-07-08/ өргөн барьжээ.
Өчигдөр уг маргааныг хэлэлцсэн хурал нь болж улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг сэргээжээ. Тэр наадамд барилдах нь. Эцэст нь хэлэхэд түрүүлсэн бөх л допингтой орооцолдохгүй байгаасай. Хаширч байна шүү. Монгол бөхийн босоо цагаан хийморь улам өөдөө байх болтугай.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө +28...+30 градус дулаан байна.