Нүхэн жорлонгоос эх нь тодорхойгүй есөн орчим сартай ураг олджээ.  Тодруулбал, нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Задгай”-д нийтийн нүхэн жорлонд ураг унасан байна гэсэн дуудлагыг 01.18-ны өдрийн 17:46 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 9 км замыг туулан 17:54 цагт очиж, тус нийтийн нүхэн жорлонд эх нь тодорхойгүй 8-9 орчим сартай ураг унасан байсныг 28 минут ажиллан гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.