Сайн байна уу та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Ингэж хэн нэгэнтэй сэтгэлээ уудалж байсангүй. Би 18-н настай байхдаа нөхөртэйгөө танилцаж жилийн дараа охинтой болсон юм.

Тэр үед бид 3 аз жаргалтай сайхан л амьдарч байсан. Охин маань 3 хүрдэг жил нөхөр маань Солонгос явахаар болов тэр үед хэн бүхний хүсдэг сайхан амьдарлыг л хүсэж байсан юм. Тэгээд 3-н жилийн гэрээгээр Солонгос явсан юм. Эхэндээ байнга л утсаар ярьж уйлаад гэрээ, та 2-гоо санаж байна, харимаар байна эсвэл чи ир гэнэ би ч явахаар хөөцөлдсөн боловч бүтсэнгүй байнга л ярина 1, 2,3 сар өнгөрлөө тэр ч ажилдаа дасан зохицож байгаа бололтой ирнэ гэж ярихаа болилоо сүүлдээ ярих нь ч цөөрсөөр л зарим өдөр бүр ярихгүй энэ мэтээр нэг мэдэхэд л 1 жил харавсан сум шиг л өнгөрлөө.

Нэг өдөр охинтойгоо гол дээр тоглож байтал Солонгсоос дуудлага ирэхээр нь автал нэг эмэгтэй хүн танай нөхөр чинь энд өөр хүнтэй адилхан эмэгтэй хүн болохоор л хэлж байна гэдэг байгаа. Тэгээд л тэр үеэс хойш нэг л хөндий сонин болсон өөрт нь хэлэхээр тийм юм байхгүй энэ тэр гэж уйлаад л би тэр үгэнд нь итгээд л аав ээж 2-той нь амьдардаг байлаа. Нэг өдөр найз нь залгадаг юм байна тэгэхээр нь ярьж байгаад мэдсэн юм шиг л манай хүн наана чинь өөр хүнтэй амьдарч байгаа гэсэн би мэдсэн гэсэн чинь хэсэг дуугүй байж байснаа харин тиймээ найзууд нь мэдчихээд энд бөөн л юм болж байна гэж хэлсэн. Тэгээд би охиноо аваад л өөрийн гэртээ харьсан. Аав ээжид нь хэлэхэд гайхсан хүмүүс л байсан. 2 жилийн дараа нөгөөдөх чинь ирээд би ёстой том алдаа хийсан уучлаач охиноо амьдарлаа бодьё гээд гуйгаад, манайхнаас ч бас уучлал гуйгаад байхаар нь охиноо бодоод л эргээд нийлсэн юм.

Нэг өдөр хамаатнынх нь охин манайд ирж хонолоо 2-лаа энд тэндхийн баахан юм хамж ярьж байгаад бид 2-ын салсан үе рүү яриа маань орлоо. Тэгсэн тэр үед нөгөө явдаг байсан хүүхэн нь Монголд ирээд хадмуудтай танилцаад амралт зугаалгаар яваад л 2 талын худууд уулзаад л сүртэй юм болсон байгаа юм чинь. Тийм зан гаргсан хүмүүс бид 2-ыг эргээд нийлэхэд баярлаад л хүүгээ энэ тэнэг амьдарлаа үрээд, миний охин зөв шийдвэр гаргаж гээд л. Манай нөхөр Монголд ирэхдээ нэг ч төгрөггүй ирсэн надад мөнгө чухал биш байсан охиноо л элэг бүтэн байлгах ганц л зорилого байсан юм. Ингээд бид 2 нийлээд 2 жил амьдарлаа манай нөхөр архи их уудаг болсон байсан уухаараа оройтож ирдэг байсан бол сүүлдээ гэртээ хонохгүй алга болно тэгээд 2, 3 хоног ирэхгүй байх нь хэвийн үзэгдэл тэгээд ирэхдээ юу ч болоогүй юм шиг байна энэ бүгдийг эхэндээ аав ээжид нь хэлдэггүй л байсан дараа нь хэлдэг болсон.

Энэ маягаар 2 жил амьдраад л салсан. Эмэгтэй хүний тэвчээр гэдэг агуу юм байна лээ охиноо тэр босогсон амьдарлаа алдахгүй тулд өөрийгөө золиослож чаддаг л юм байна лээ ер нь сэтгэл нэгэнт л холдсон, хөрсөн бол дахиж эргэхэд хэцүү юм байна лээ. Энийг би үнэхээр мэдэрсэн хамт байхад ямарч утгагүй байсан боловч гаэц охиноо л бодсон. Манай хадмууд хүртэл тийм л зан гаргаж байсан харин би салахдаа хадмууддаа танай охинд ийм юм тохиолдвол яах вэ хадмууд нь бас ингэвэл яах вэ гэж хэлсэн чинь харин ёстой сонин болсон ямар ч сайн хадам үр хүүхдээ л гэдэг юм байна.

Би айлын ганц охин учир надад сэтгэлээ онгойтол ярих хүн тэр үед байгаагүй ээ. Одоо харин охин маань том болсон, сайхан ажилтай хэнээс ч дутахгүй сайхан амьдарч байна даа. Надад тохиолдсон шиг зүйл охид бүсгүйчүүлд минь битгий тохиолдоосой л гэж хүсэх байна даа…