Зорчигчдоос бэлэн мөнгө авсан жолоочид торгуулийн арга хэмжээ авч ажиллаж байна

Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлж буй Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ, Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-ын их болон дунд багтаамжийн автобусны жолооч, үйлчлүүлж буй зорчигчдод тус газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ, Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-ын хэсгийн дарга, шалгагч нар удирдамжийн дагуу 2019 оны 01 дүгээр сарын 24-нөөс эхлэн зорчигчдын хөлс төлөлтийн байдалд хяналт, шалгалт хийж байна. 

Одоогийн байдлаар 6 чиглэлийн 79 тээврийн хэрэгсэл, 1067 зорчигч хамрагдсанаас бэлэн мөнгөөр зорчсон-4, зорчих хөлс төлөөгүй-22, хүүхдийн картаар зорчсон-4, ахмад настны картаар зорчсон-1, U money картын үлдэгдэл хүрэлцэхгүй-4, зэрэг нийт 35 зөрчил илэрсэн байна.

Нийслэлийн Тээврийн газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч нар цахим картаар зорчих хөлсөө төлөөгүй иргэнийг Зөрчлийн тухай хуулийн 14.6.1 заалтын дагуу 10000 төгрөгөөр, зорчигчдод зорчих хөлс төлөх шаардлага тавиагүй, зорчигчдоос бэлэн мөнгө авсан жолоочид Зөрчлийн тухай хуулийн 14.6.9 заалтын дагуу 25000 төгрөгөөр торгож, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд арга хэмжээ тооцон ажиллаж байна.

Нийслэлийн тээврийн газар