"Номин талс" хамтлагийн дуучин А.Хаянхярваа их урлагаасаа хөндийрч төрийн албыг түшээд багагүй хугацаа өнгөрч байна. Тэрээр Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Хөрөнгө оруулалт, төлөвлөлт хариуцсан орлогч дарга хийдэг бөгөөд Авилгатай тэмцэх газраас хийсэн хөрөнгө орлогын мэдүүлгийн хянан шалгалтаар түүнтэй холбоотой хэд хэдэн зөрчлүүд илэрчээ. 

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Хөрөнгө оруулалт, төлөвлөлт хариуцсан орлогч дарга А.Хаянхярваа нь

  • Өөрийн өмчлөлд бүртгэлтэй Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх үл хөдлөх эд хөрөнгийг түрээслүүлсэн нийт 36 сая төгрөгийн орлогоос 24 сая төгрөгийн орлогыг мэдүүлгийн “Хөрөнгийн орлого” хэсэгт мэдүүлээгүй.
  • Өөрийн өмчлөлийн Lexus RX 350 маркийн автомашиныг худалдсан 15 сая төгрөгийн орлогыг мэдүүлгийн "Хөрөнгө борлуулсны орлого" хэсэгт мэдүүлээгүй.
  • Төрийн банк дахь дансаар хүлээн авсан 20 сая төгрөгийн цалингийн зээлийг мэдүүлгийн "Зээл" хэсэгт тус тус мэдүүлээгүй байна.
  • Мэдүүлгийн “Үйл ажиллагааны орлого” хэсэгт 50 сая төгрөгийн орлогыг үндэслэлгүйгээр илүү мэдүүлсэн нь тогтоогдсон байна. 

Хуулийн дагуу түүнийг ажлаас нь чөлөөлөх хүртэл хариуцлага тооцох заалттай ч Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын даргын шийдвэрээр цалинг нь бууруулах арга хэмжээ авснаар уг асуудал намжжээ.