2018 оны НӨАТ-ын буцаан олголтыг маргаашаас өгч эхлэх гэж байгааг Сангийн яамны хэвлэлийн ажилтан хэллээ.

Үүнтэй холбогдуулан болон бусад асуудлаар тус яамнаас 2019 оны нэгдүгээр сарын 30-нд/маргааш/ албан ёсоор мэдээлэл хийхээр болсон ч цаг нь эцсийн байдлаар тодорхой болоогүй байгаа аж.

2016 оноос иргэд худалдан авсан бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ  НӨАТ-аас хоёр хувийн буцаан олголт авах эрхтэй болсон. Буцаан олголтыг дараа жилийнх нь эхний улиралд багтаан олгох журамтай.

Сангийн яамнаас буцаан олголтыг Монголбанкаар дамжуулан татвар төлөгчийн харилцагч банк руу/Арилжааны банк/ шилжүүлдэг байна.