Тагнуулын Ерөнхий Газрын Дарга асан, генерал Б. Хурцын гомдлыг Хан-Уул дүүргийн шүүх авч хэлэлцжээ.

Шүүх хурал түүний гомдлыг авч хэлэлцсэний дүнд  УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар Б.Хурцыг гүтгэсэн гэж үзсэн байна.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар нь удаа дараа хэвлэлийн бага хурал хийх, ярилцлага өгөх үеэрээ Б.Хурцыг МАНАН бүлэглэлийн гар хөл, "Эрдэнэт"-ийн 49 хувийг луйвардах ажиллагааг зохион байгуулсан, С.Зоригийг хөнөөсөн хэргийг будлиулсан гэх зэргээр ярьж байсан юм.

 

Э.Мягмар

sonin.mn