Сар шинийн баяраар буюу 2019 оны хоёрдугаар сарын 5, 6, 7-ны өдрүүдэд ОХУ, БНХАУ-тай хиллэдэг авто замын хилийн зарим боомтууд ажиллахгүй. 

“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай”  Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу хилийн боомтууд амарна.

Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих болно.

Эх сурвалж: Хил хамгаалах ерөнхий газар