Тэнүүн дэлгэр нутагтаа аж төрөн суугаа Монгол түмэндээ болон дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байгаа элгэн садан Та бүхэндээ XVII жарны “Урвуулагч” хэмээх Шороон Гахай жилийн Сар шинийн баярын мэндийг хүргэе.


Монголчууд та бид эрт дээр үеэс азай буурлууддаа хүндэтгэл үзүүлж, ахан дүүстэйгээ уулзан золгож, ардын сайхан үгээ хэлэлцэж, аз жаргал, амжилт бүтээлийг бэлгэдэн ерөөдөг Сарын шинийн баяр тохиож байна.


Үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш  байнгын уншигчтай болж, Монголын тэргүүлэгч сайтын нэг болж  чадсан юм. Урин цагийн амар мэндийг угтсан билэгт энэ сайхан өдөр  мэдээллийн хөтөч www.Dorgio.mn сайтын хамт олон урьд жилүүдийн амжилтуудаа бататгаж, мэдээллийн чанар, хүртээмжид анхаарч ажиллахыг эрхэм болголоо. 


Айлчлан ирж буй “Урвуулагч” хэмээх Шороон Гахай жилд улс төр, нийгэм, эрэн сурвалжлах, чөлөөт мэдээ мэдээллийг цаг алдалгүй улам  шуурхай хүргэж, нийгмийн сайн сайхны төлөө олон үйл ажиллагааг хийх болно. 


Уншигч та бүхэн учран золгож буй Гахай жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байж, өрнүүн их үйлийг бүтээхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Өвгөд дээдсийн ариун ёсоо хүндэтгэж, өнө удаан жаргалын ерөөл билэгт үгсийг хэлэлцэн Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

 www.Dorgio.mn