Манай нийгэмд биеэ үнэлэлт улам л нууцлагдмал болоод байна. Саяхан интернэтийн Youtube сайтад тавьсан бичлэгт бие үнэлэлтийг хэрхэн зуучилдаг болохыг харуулжээ.

УБ Лавлах 1617 утас руу залган дуудлагаар массаж хийх үйлчилгээний утас авч залгаад ярихад тусгай үйлчилгээ үзүүлэгч байх юм. Тусгай үйлчилгээ гэдэг нь нөгөө л биеэ үнэлэлт. Энэ бүгдэд зохих албаны хүмүүс анхаарлаа хандуулж, лавлах нэртэй зарим нэг газруудын үйл ажиллагаанд хяналт тавих цаг болжээ.