Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулагддаг “Хөх сувд-2019” мөсний баяр Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Хүй толгойд ирэх гуравдугаар сарын 01-04-ний өдрүүдэд болно. Мөсний баярын үеэр гадаад дотоодын жуулчдад зориулсан уралдаан тэмцээн болох олон шинэлэг арга хэмжээнүүдийг зохион байгуулах аж.

Тухайлбал, мөсөн шагайн тэмцээн, унадаг дугуй, тэшүүрийн тэмцээн, мото спортын үзүүлэх тоглолт, нохой чарганы уралдаан, мөсөн дээрх олс таталт, буухиа тэмцээнаав, ээж би тэмцээн, тахтай хатирч морьдын уралдаан, аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн урлагийн тоглолт, бөөгийн тахилга, зан үйл зэрэг болно.

Мөн энэ жилийн хувьд иргэдийн аюулгүй байдлыг хангах, Хөвсгөл нуур бохирдохоос сэргийлэх зорилгоор автомашин техникийг хуурай газарт тавиулж мөсөн дээр зөвхөн явган хүн, морин чарга гаргах аж.

Ингээд "Хөх сувд" мөсний баярын хөтөлбөрийг танилцуулъя.