Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Соёлын гавъяат зүтгэлтэн, Монгол Улсын Ардын Уран Зохиолч, Яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн гуай таалал төгсч Монголын утга зохиолд хүнд гарз тохиогоод байгаа.  Түүнтэй даваа гарагийн  07.00 цагт Улсын драмын Эрдмийн театрт салах ёс гүйцэтгэнэ. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Их найрагчийн гэр бүл, үр хүүхдүүд, найз нөхдөд нь гүнээ эмгэнэл илэрхийлээд, хүндэтгэл үзүүлж эцсийн замд нь үдэх ажлыг зохион байгуулах комиссыг ЗГХЭГ-аас байгуулах захирамж гаргасан билээ.

Монгол түмний бахархал болсон их найрагч Бавуугийн Лхагвасүрэн гуай ийнхүү 75 насандаа бурхны орныг зорьж, Монголын утга зохиолд нөхөж баршгүй гарз тохиосонд гүн эмгэнэл илэрхийлье.