Өмнөговь аймгийн Нэмэгтийн хөндийгөөс Овираптозавр буюу орчин цагийн шувуутай төстэй үлэг гүрвэлийн шинэ төрлийг олж илрүүлжээ. Энэ талаар Өмнөд Солонгосын шинжлэх ухааны “Plos One” сэтгүүлд нийтэлсэн байна. 

 

Уг олдворыг "Говьраптор" хэмээн нэрийддэг гэнэ. Учир нь "Говьраптор" гэж нэрлэсэн нь тус  олдворын эрүү нь ижил төрлийн араг яснаас жижиг байсан аж. Судалгааны ажлыг Өмнөд Солонгосын Сөүлийн их сургуулийн Палеонтологийн тэнхим хийж буй аж. 

 

"Говьраптор"  нь шүдгүй ба бичил биетэн, ургамлаар хооллодог байсан гэж эрдэмтэд мэдэгдэв. 

 

Тус гүрвэлийг ойролцоогоор 80-70 сая жилийн өмнө буюу Цэрдийн галавын үед амьдарч байсан гэлээ. 

 

"Энэ төрөл зүйлийн олдвор БНХАУ, Хойд Америкийн нутгаас ихэвчлэн олддог ба Монгол Улсаас анх удаагаа олдож байна" гэж “Plos One” сэтгүүл дурьджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

www.shuud.mn