Цагаан сараар амарсан томоохон зах, худалдааны төвүүд эхнээсээ ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэллээ. Энэ сарын 9-нөөс "Хархорин" зах, “Барс” 1, 2 худалдааны төвүүд, “Да хүрээ” авто худалдааны төв хэвийн ажиллаж байна.

Харин “Нарантуул” олон улсын худалдааны төв хоёрдугаар сарын 13-ны өдрөөс эхлэн ердийн цагийн  хуваарийн дагуу ажиллана. Мөн “Хүчит шонхор” худалдааны төв  хоёрдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.