Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярыг албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тухайн үед Улсын их хурлын гишүүн, Эдийн засгийн байнгийн хорооны даргаар ажиллаж байсан Б.Гарамгайбаатарын үүсгэн байгуулсан “Монроуд” ХХК-д хууль бус давуу байдал олгож улсын төсөвт их хэмжээний  хохирол учруулсан гэх хэрэгт, Улсын их хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга асан Б.Гарамгайбаатар, Зам тээврийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга асан Р.Онон нарт 2002 оны Эрүүгийн хуулийн зохих зүйл хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байдаг. 

Тэдний гэм буруутай эсэхийг шийдэх шүүх хурал 2019  оны 01-р сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн анхан шатны шүүхэд болох байсан ч шүүгдэгч Н.Батбаяр шинээр өмгөөлөгч авч, өмгөөлөгч Л.Данзанноров, Б.Мөнхбат нар хэргийн материалтай танилцах тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан байна.  Уг хүсэлтийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч шүүх хуралдааныг ирэх хоёрдугаар сарын 15-ны 09.30 минут хүртэл хугацаагаар хойшлуулсан. 

Өөрөөр хэлбэл УИХ-ын экс гишүүдийг энэ баасан гаригт шүүх юм. 

Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.