Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч сулрах боловч 25-наас нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар хүйтэрнэ. Энэ сарын 24-нд баруун зүгийн нутгаар, 25-нд ихэнх нутгаар, 26-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, салхи секундэд 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 14-19 градус, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 4-9 градус, говийн бүс нутаг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байх урьдчилсан мэдээ гарчээ.