Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 15 дугаар тогтоолоор Шүүхийн захиргааны тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүгчийн сонгон шалгаруулах журамд тус тус заасны дагуу Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 1 сул орон тоонд, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий  шүүгчийн 2 сул орон тоонд,  Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 3 шүүгчийн, Ерөнхий шүүгчийн 1 сул орон тоонд тус тус сонгон шалгаруулалт зарлалаа.

Нэр дэвшигчийн материал хүлээн авах ажиллагааг 2019 оны 02 дугаар сарын 12-ны 09 цагаас 2019 оны 03 дугаар сарын 05-ны 17 цаг хүртэл зохион байгуулах ба  шалгалт авах, үнэлгээ өгөх ажиллагааг 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 03 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хэрэгжүүлэхээр боллоо.

 

Жич: Дэлгэрэнгүй мэдээллийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хуудас www.judcouncil.mn сайтаас авна уу.

Холбогдох утас 7000-8022


Шүүхийн мэргэшлийн хорооны ажлын алба