Улсын бүртгэлийн нэгдсэн сүлжээнд сум, хороодыг бүрэн холбох төсөл амжилттай хэрэгжиж байгаа талаар Улсын Бүртгэлийн Ерөнхий газар, Азийн хөгжлийн банкнаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Улсын бүртгэлийн ерөнхий газар нь Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр Нийгмийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор бүртгэлийн системийг боловсронгуй болгох” төслийг 2018 оны 02 дугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн.

Энэхүү төслийн хүрээнд 2018 онд 12 аймгийн 39 сум, 2 дүүргийн 11 хороог улсын бүртгэлийн онлайн сүлжээнд холбосон бол 2019 онд үргэлжлүүлэн 120 сумыг үе шаттайгаар бүрэн холбохоор ажиллаж байна.

Өмнө нь тухайн сум, хороодын иргэд улсын бүртгэлийн зарим үйлчилгээг авахын тулд аймгийн төв, дүүрэг ороход дунджаар 2-290 км зам туулж, унаа, хоол, байр, бусад зардалд 1000-250.000 орчим төгрөг зарцуулдаг байсан. Тэгвэл одоо онлайн сүлжээний тусламжтайгаар цаг хугацаа, эдийн засгаа хэмнэх олон давуу талтай боллоо.

Өөрөөр хэлбэл иргэд өмнө нь иргэний бүртгэлийн зарим лавлагаа, үйлчилгээг зөвхөн аймгийн төв болон харъяалах дүүргээсээ авдаг байсан бол одоо онлайн сүлжээний тусламжтайгаар харъяалал харгалзахгүйгээр шууд сум/хорооноосоо авах боломж бүрдэж байгаа юм. Ингэснээр бүртгэлийн үйлчилгээг иргэдэд шуурхай, чирэгдэлгүй хүргээд зогсохгүй иргэдийн хувьд цаг хугацаа, эдийн засгийг хэмнэх олон давуу талтай.

Сумдыг улсын бүртгэлийн онлайн сүлжээнд холбох нь зөвхөн иргэдэд төдийгүй тухайн сум, орон нутагт үйл ажиллагаа явуулж буй төрийн захиргааны болон хувийн хэвшлийн байгууллагуудад ихээхэн хамааралтай бөгөөд аюулгүй байдал хангагдах чухал ач холбогдолтой.

“Нийгмийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор бүртгэлийн системийг боловсронгуй болгох” төслийг амжилттай хэрэгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК, аймаг, сумын удирдлагууд бүх талын дэмжлэг үзүүлэхээр хамтран ажиллаж байна.

Улсын бүртгэлийн мэдээллийн сангийн оновчтой байдлыг сайжруулах, бүртгэлийн мэдээллийн сан хоорондын зөрүүтэй байдлыг арилгах, тоног төхөөрөмж, дэд бүтцийг сайжруулах, төрийн албан хаагчдын чадавхийг бэхжүүлэх замаар Засгийн газраас дэвшүүлсэн “Нэг иргэн-нэг бүртгэл” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлэх зорилтын хүрээнд дээрх төслийг ийнхүү хэрэгжүүлж байгаа билээ.

Төслийн хүрээнд 2018 онд холбогдсон сумд: