Нийслэлийн Засаг дарга С.Батболд өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Түүнийг явсны дараа нийслэлийн зарим төр захиргааны байгууллагын удирдлага мөн ажлаа өгчээ.

Тухайлбал, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар чөлөөлөгдсөн байна. Тэрбээр МАН-ын нөлөө бүхий улстөрчдийн нэг Т.Бадамжунайгийн хүргэн гэгддэг. Түүнчлэн одоо ч чөлөөлөгдөх хүсэлтэй хэд хэдэн газрын дарга байгаа юм байна.

Тухайлбал, Нийслэлийн тээврийн газрын дарга Д.Отгонбаатар, Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ч.Однасан нарыг удахгүй чөлөөлөгдөх талаар яригдаж байна.