МҮХАҮТ-ын хорьдугаар их хурал СТӨ-нд бүтэн өдрийн турш хэвлэлийнхэнд хаалттай болов. Өглөө 09.00 цагт эхлэх товтой хурал цагаасаа хоцорч эхэлсэн даруйд ширүүн маргаанаар үргэлжилсээр хаалттай болж шөнийн  03 цагт өндөрлөлөө.

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгчөөр UFC  группийн Ерөнхийлөгч О.Амартүвшин сонгогдлоо. Тэрбээр нийт 259 саналаар тэргүүлсэн бол Б.Лхагважав 127, Ч.Ганхуяг 73, харин Б.Жаргалсайхан 25 хүний санал авчээ.