Архивын лавлагаагаа авах гэж аймаг, дүүрэг хооронд явах шаардлагагүй

Даатгуулагч, ажил олгогчдод өөрийн архиваас олгох лавлагааны үйлчилгээндээ шинэчлэл хийсэн байна. Тодруулбал, өмнө нь иргэд ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ ТОГТООЛГОХ, ТӨЛБӨР ЗАРДАЛ АВАХДАА аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс хооронд архивын бүрдүүлэлтээ өөрсдөө хөөцөлдөж, цаасан лавлагаа авдаг байсан юм. Тэгвэл одоо иргэний өмнөөс хэлтсүүд хоорондоо цахимаар солилцож, таны ажлыг хөнгөвчилж, цаг, мөнгийг хэмнэж эхэллээ.