58 настай Дин Беьан гэх британи настай эр хиймэл хүүхэлдэйн асуудлаас болоод эхнэрээсээ салж ганц бие нэгэн болжээ. Тэрбээр гурван жилийн өмнө тэтгэвэртээ гарсан аж. 

Хиймэл хүүхэлдэйнд ихээхэн анхаарал тавьж тэдэндээ хувцас, нүүрний будаг  хүртэл авдаг байжээ. Түүнчлэн унтлагийн өрөөнийх гэх мэтээр тус тусын хүүхэлдэйтэй. 

Түүний хувьд резинэн найз хүүхнүүдээ Хятадаас худалдан авдаг бөгөөд 12 хүүхэлдэйн нэг тус бүр нь 1400 фунт орчим үнэтэй. Британи эрийн 20 настай охин анх аавынхаа этгээд цуглуулгатайг мэдээд гайхашралд орж байсан ч гэр бүл салалт болоод тэтгэвэртээ суусан гэх мэт сэтгэл санааг нь харгалзан үзэж аавынхаа нөхцөл байдалтай эвлэрчээ. Түүнээс гадна хамтдаа дэлгүүр орж хүүхэлдэйнүүдэд нь хувцас хүртэл сонгодог болжээ. Харин 17 настай хүү нь аавынхаа энэ байдалтай нийцэхгүй учир хэзээ ч түүний цуглуулгыг хүлээн зөвшөөрдөггүй гэнэ.