УИХ дахь АН-ын бүлэг хуралдана. Хуралдаанаар цаг үеийн асуудлыг хэлэлцэх юм. УИХ дахь АН-ын бүлгийн нэр бүхий гишүүд УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулах тов гарсантай холбогдуулан ЖДҮХС-ийн зээлийг хууль бусаар авсан гишүүдэд хариуцлага тооцож, шалгалтын талаар хэлэлцэх саналыг УИХ-ын даргад хүргүүлээд байгаа билээ. 

Тус бүлэг хуралдааны дараагаар мэдээлэл хийх ажээ.