Олон сая хүнийг хохироосон OneCoin луйврын сүлжээг үүсгэн байгуулагч эмэгтэйг АНУ-ын тусгай албаныхан Лос Анжелесийн олон улсын нисэх буудлаас баривчилжээ. Болгарын иргэн Константин Игнатова нь OneCoin хэмээх хуурамч дижитал валютыг зарсныхаа төлөө хувь шимтгэл хүртдэг луйврын пирамид сүлжээг үүсгэн байгуулсан этгээд аж.

Гишүүд нь бусдад OneCoin хэмээх хуурамч дижитал валютыг зарсныхаа төлөө хувь шимтгэл хүртдэг энэхүү сүлжээ олон тэрбумаар үнэлэгдэх хэмжээнд хүрээд байсан юм. Өнөөдөр дэлхий даяар OneCoin сүлжээний гишүүдийн тоо гурван саяыг давсан байна.

OneCoin нь үнэндээ крипто валют биш, блокчэйн технологид суурилагдаагүй хуурамч эд байжээ. Үүсгэн байгуулагчид нь OneCoin-ыг өөрийн сервер компьютеруудыг ашиглан олборлодог, үнэ ханш нь зах зээлийн эрэлтээр тогтдог гэж тайлбарласан нь худал болохыг АНУ-ын хууль зүйн яам тогтоожээ.

Тус луйврын пирамид сүлжээг үүсгэн байгуулагчид нь 2014-аас 2016 оны хооронд 2.5  тэрбум ам.доллар залилжээ.

Константин Игнатов болон түүний эгч Ружа Игнатоваг бусдыг хууран мэхлэх замаар ашиг олсон, залилан мэхлэх гэмт хэрэг хийсэн хэмээн АНУ-ын хуулийнхан ял төлөвлөж, эрэн сурвалжилж байсан аж. OneCoin сүлжээнээс олсон 400 сая гаруй ам.доллараараа Кайманы арлууд, Ирландын банкнуудаар дамжуулан мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн Марк Скотыг өнгөрсөн онд баривчилж байсан юм. Константин Игнатова, Ружа Игнатова, Марк Скот нарын хийсэн хэрэг нь нотлогдвол 20 жилийн хорих ялаар шийтгэгдэх ажээ.