Япончуудын ачаар аав нар хүүхдээ хөхүүлэх боломжтой болжээ. Японы Дэнцу компани саяхан болсон аргам хэмжээний үеэр "Аавын туслагч" нэртэй төхөөрөмж танилцуулсан байна. 

Энэхүү төхөөрөмж нь эмэгтэй хүний хөхийг орлох бөгөөд хөхний хэлбэр бүхий зүйл нь дотроо хүүхдийн тэжээл нөөцөлдөг савтай аж. Хөхний толгой тусгай материалаар хийсэн учир яг л жинхэнэ хөх шиг зөөлөн гэнэ. Үүнээс гадна энэ төхөөрөмж нь хүүхэд хөхүүлж буй явцийн талаарх мэдээллийг ухаалаг утас руу илгээх чадвартай аж.