Нөхөрт гарсан түүнтэй битгий найзла гээд байх юм
2019/03/23
Сайн байцгаана уу, ах эгч нараа би та нараас нэг зүйл асуух гэcэн юм аа. Манай нэг эмэгтэй найз маань эхнэртэй хүмүүстэй уулзаад унтаж хэвтээд явдаг.
Хичээлдээ ч сайн биш бас болоогүй нөхөртэй, 12 анги байж өөрөө 18 -тай нөхөр нь 28тай. Хүн аягүй муулдаг уулзах болгонд гэвч надад аягүү сайн ганц найз гээл явдаг. Заримдаа тусалдаг, намайг хамгийн сайн найзаа гэдэг. Гэрийнхэн нь намайг ч бас даруухан хөөрхөн гээд их сайн. Гэвч ээж ээжийн найзууд бусад найзууд маань муу нэртэй явдалтай хичээлдээ ч муу хар жоохноороо нөхөр сүүдэртэй ууж идээд явдаг хүүхэдтэй нийллээ, битгий дахиж нийл найзаар минь намайг дүгнэ гэдэг юм, ийм аймаар охинтой битгий найзла гээд байх юм. Амьдрал дээр гарахаар энэ найз маань надад хань болж түшиг болох болов уу. Өөрөө уул нь надад их сайн гэвч хүмүүс намайг адилхан гэж ярина, нэр хүндээ бодоод өөр сайн хүүхдүүдтэй нийл, хичээлээ хий гэх юм би яах вэ? энэ найз маань амьдралд үнэхээр сайн найз болж чадах уу ийм хүүхдүүд…
ondor nastan · 2019/03/29
muu naiz sain zurshlig evddeg . uneheer unen. zugeer mendtei l yav. za yu...
z · 2019/03/26
aav eejinhee l ugend or doo.chi ingej nzlaad aldah viidee demii
Зочин · 2019/03/25
Муу нэртээс хол яв. Эцэг эхийн чинь зөв.
Зочин · 2019/03/24
Амьдралын найз байж чадна шдээ, хөөрхий. Чи өөрөө л хичээлээ сайн хийгээд, наад найз шигээ болчихгүй алхам тутамдаа харж, өдөр бүр ухаарч замаа засч явах хэрэгтэй. Чи цаашид бүүр л олон найзтай болох болно шүү дээ. Ер нь ийм муу, эсвэл их сайн, бас ядуу, баян, өглөгч харамч, атаархуу, дээрэлхүү, ховын хутгуур, араас чинь хутга шаагч, аль байдгаа чамд баригч долигонуур, алхам тутамд чинь туслагч гээд л ямарч найз байж болно. Тэгсэн ч гэсэн чиний л найз шүү дээ. Ашиг харж нөхөрлөсөн амьтад л их замын манан дунд замхарч алга болдог юм даа. Хэн ч юу ч гэж байсан чи өөрийнхөөрөө байж, гэхдээ өөрийнөө үнэ цэнийг дотроо хадгалж, алив хүний муу араншинг өөртөө наахгүйг хичээж зам мөрөө засаад л явдаг байх хэрэгтэй. Харин ч наад найз чинь чамд ухаан өгч байна даа дүү минь...
Эрүүл ухаанаар найзтайгаа зөв харьцаад, Эгзэгтэй үед "ҮГҮЙ" гэж хэлж өөрийгөө сугалж ав үлдэх зоригтой байгаарай. Сайхан найзууд сайхөөн, амжилт!