Ардчилсан намын удирдлагууд 2019 оны 3 дугаар сарын 26-ны орой  23:00 цагт сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр АН-ын зүгээс ардчиллын үнэт зүйлийг хамгаалахын төлөө тууштай зогсож, 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Ардчилсан намын Онц Их хурлыг хуралдуулах болсноо зарлалаа.

Энэ үеэр Ардчилсан нам Монголын төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэсэн оролдлоготой тэмцэнэ гэдгээ мэдэгдлээ. Хэвлэлийн бага хуралд Ардчилсан нам ын дарга С.Эрдэнэ, дэд дарга Б.Пүрэвдорж, ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, нарийн бичгийн дарга С.Эрдэнэболд, ХЗДХ-ийн сайд асан Х.Тэмүүжин нар оролцож, өнөөгийн улс төрийн нөхцөл байдлын талаар санал бодлоо хэлж, сэтгүүлчдийн тавьсан асуултад хариулсан юм.