Олон жил уран бүтээл, телевизийн ажил хийж явсан шавлагхан жүжигчин Т.Өөдөөг үзэгчид сайн танина. Тэрбээр гэр бүлийн амьдрал зохиосоноос хойш олны нүдэнд цөөхөн харагдах болсон. Хамгийн сүүлд Илд цэцэг кинонд тоглосон. Тэгвэл өнгөрсөн баасан гаригт нээлтээ хийсэн "Аримун" продакшны анхны уран бүтээл "Халуун зүрх" уран сайхны кинонд ээжийн дүрийг бүтээж, эргэн үзэгч түмэнтэйгээ уулзлаа. Энэ үеэр гурван хүүхдийн ээж болсон ч гоолиг төрхөө хадгалж чадсан жүжигчин Т.Өөдөө манай гэрэл зурагчны дуранд ийн өртжээ.

Д.Ана