Хаврын чуулганыг энэ сарын 5-нд буюу баасан гаригт нээнэ. Чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалт гараагүй бөгөөд УИХ-ын даргын зөвлөл өнөө маргаашгүй хуралдаж, чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг гаргах юм байна. 

Энэ удаагийн чуулганаар нэн түрүүнд хуулийн байгууллагуудын удирдлагуудын томилгоог хэлэлцэнэ. Тодруулбал, Ерөнхийлөгч зарлиг гаргаж зарим нэр бүхий хуулийн улирдлагуудыг ажлаас нь чөлөөлсөн билээ. Тиймээс чөлөөлөгдсөн хүмүүсийн дараагийн албан тушаалтнуудыг томилох бөгөөд АТГ-ын удирдлагуудыг чөлөөлж, мөн орных нь хүмүүсийг томилох юм.