УИХ-ын гишүүн асан, Кёкүшюзан Д.Батбаяр өнөөдөр 85 настай Ц.Раднааг эх орондоо хүрэлцэн ирэхэд нь угтаж аван хүндэтгэл үзүүллээ. Тэрбээр “85 насандаа спортын өндөр амжилт гаргасан Ц.Раднаа гуайд Хөдөлмөрийн баатар өгөх хэрэгтэй” гэсэн байна.  Ц.Раднаа гуайг түүнээс өөр спортынхон угтаж аваагүй юм.

Польшийн Торун хотод болсон хөнгөн атлетикийн мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний талаар бид цаг алдалгүй хүргэж байсан билээ. Тэгвэл өнөөдөр Дэлхийн рекордыг шинэчлэн тогтоож, гурван алтан медалийн эзэн болсон Ц.Раднаа эх орондоо ирсэн юм. Түүнийг  гэр бүлийнхэн болон шавь нар нь тосон авсан юм.