Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одон, медаль болон аймаг орон нутгийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр аймгийн ёслол хүндэтгэлийн өргөөнд болж ёслолын ажиллагааг Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва нээж үг хэллээ. Монгол цэргийн өдөр-Зэвсэгт хүчний 98 жилийн ой, Казак түмний Науризын баяр болон Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүст төрийн одон, медаль, аймгийн шагналыг Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал нар гардуулан өглөө. 

      Монгол улсын төрийн одон, медаль "Алтан гадас одон"-оор 4, “Шударга журам” медалиар 1 иргэн энгэрээ мялаалаа. Орхон аймгийн ИТХ-ын байгууллагын “Иргэний төлөө” медалиар 4, “Хүндэт жуух бичиг”-ээр 1 иргэн шагнагдсан бол Орхон аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр 7, аймгийн Засаг даргын Жуух бичгээр 3 иргэн шагнагдлаа.