Монгол сурагч Массачусетсийн Технологийн их сургуульд шалгалт өгсөн 160 мянган сурагчдаас нэгт жагсаж тэнцсэн байна. “Сант” сургуулийн сурагч, 16 настай М.Баттүшиг тус сургуулийн эрдэмтэн, докторуудыг ихэд гайшхруулсан бөгөөд “IT” чиглэлийн ирээдүйтэй боловсон хүчин болно гэсэн өндөр үнэлгээг Массачусетсийн багш нараас авсан аж.

Тэрбээр “edX” онлайн хичээлд дээд буюу 100 оноотой суралцаж, ийнхүү улсынхаа ирээдүйтэй “IT” чиглэлийн инженер болох бүхий л бололцоогоо өөрийн чадвараар олж авчээ.

М.Баттүшиг нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр МУИС-ийн Физик электроникийн сургууль дээр амжилттай болж өндөрлөсөн Монгол Улсын гавьяат багш Ц.Хандын нэрэмжит XIII олимпиадад оролцож, арваннэгдүгээр ангийн 112 сурагчаас нэгдүгээр байр эзэлж байсан аж.