Эрх баригч намын Удирдах зөвлөл ирэх долоо хоногт хуралдаж бага хурлаа товлох юм байна.  Тэд Хэнтий аймгийн 42-р тойргийн нөхөн сонгуульд оролцох эсэхээ хэлэлцэх юм.   

Нөхөн сонгуульд оролцох намууд тавдугаар сарын 1-ээс өмнө бүртгүүлэх учиртай.  Энэ талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Бага хурлаас оролцоно гэсэн шийдвэр гаргавал нэр дэвшигчээ тодруулаад явна. Өнгөрсөн намар Бага хурлаас Хэнтий аймгийн нөхөн сонгуульд оролцох ёстой гэсэн шийдвэр гарч байсан. Манай намаас нэр дэвших боломжтой хэд хэдэн хүн бий. Түүний нэг нь манай намын дарга.  Олон төрлийн судалгаагаар одоогийн Засгийн газрын үйл ажиллагаанд олон нийт сэтгэл хангалуун байна. ” гэсэн тайлбар өгчээ.

Эх сурвалж:www.polit.mn