Энэ долоо хоногт өөрийн бие даасан тоглолтоо хийх гэж буй реппер Цэцэ сүүлийн үед цахим орчинд нэлээд идэвхтэй байгаа. Тэгвэл тэрбээр саяхан өөрийн бага насны зургаа оруулжээ. 

Энэхүү зургаас түүнийг багадаа ямархуу төрхтэй байсныг олж хараарай. Багасаа л үеийнхэнээсээ намхан байсан дуучин залуу, нас тогтож, аав болсон ч үеийнхэн дундаа намхан хэвээрээ л байгаа хэмээн хошигнох хүн олон байв. 

Түүний хувьд тоглолтынхоо өмнө "Алив ахдаа дансаа", дуучин Укатай хамтран "Гараад ир" гэсэн хоёр уран бүтээл гаргасан нь сонсогчдоосоо нэлээд өндөр үнэлгээ аваад байгаа юм.