“Asian film awards 2017” буюу Азийн Оскар гэгддэг нэр хүндтэй наадмын улаан хивсний ёслолд оролцсон Б.Гүнзаяас олон хүний хүндэтгэлийг хүлээгээд авсан удаатай. Тэрбээр “Miss intercontinental”, “Photo model of the world 2016”, “Miss leisure world 2016”, “Miss city tourism 2017” зэрэг тэмцээнүүдэд оролцож, Монголчуудын гаргаж байсан амжилтыг шинэчилж, тэргүүн байр, дэд байр болон номинациудын эзэн болж хүндэт титмүүдийг эх орондоо авчирсан нэгэн хөдөлмөрч эмэгтэйчүүдийн залуу төлөөлөл. 

Түүний миссийн карьер дэлхийд өрнөсөн гэдэг. Их засаг их сургуулийг төгсөөд төрийн албанд ажилладаг бөгөөд эрхзүйч мэргэжилтэй. Тэрбээр багадаа нийгмийн идэвхи сайтай байсан гэнэ шүү. Дөрвөн жилийн хугацаанд өсвөрийн цагдаагийн тэргүүнээр нь ажиллаж маш олон хүүхдийг хорт муу буруу зуршилаас салгаж байсан түүхтэй ажээ. Харин загварын салбарт зургаадугаар ангиасаа орж Хөтөлийнхөө нэрийг аймагтаа гаргаж аймгийнхаа нэрийг улсад гаргаж улсынхаа нэрийг дэлхийд гаргаж шат дараалан явж байгаадаа баярлаж явдаг Мисс Б.Гүнзаяа багадаа халзан охин байжээ. Энэ удаад түүний "фото" өөрчлөлтийг онцлон сонирхуулж байна. 

О.Ариун