Багшийн хөгжлийн ордонд гал гарсан гэх дуудлага өнөөдөр /2019.04.20/ Нийслэлийн онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын мөрөөр галыг унтраахаар нийслэлийн гал унтраах албаны ажилтнууд ажилласан байна. Гал юунаас болж гарсан шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа ч эх сурвалжийн хэлж буйгаар цахилгаанаас болж гарсан байж болзошгүй гэв.

Онцгой байдлын ажилтнуудын мэдээлснээр гал дотроосоо гарчээ. Тухайн үед барилга дотор байсан бүх хүмүүсийг гаргасан аж. Цагдаагийн байгууллагаас барилгад 7 хүн байсан гэж албан ёсоор мэдээлсэн юм. Галын улмаас угаартаж, ухаан алдсан нэг хүнийг эмнэлэгт хүргэж, бусдынх нь эрүүл мэндийг үзлэгт оруулсан байна.