УИХ-ын гишүүн Ж.Батзандан Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханд хандан албан бичиг илгээжээ. Тус бичигт нийгэмд хүлээлт үүсгэсэн, олны анхаарал татсан, шийдэгдэхгүй удсан 23 хэрэг, асуудлыг дурдаж, шийдвэрлэхийг хүссэн байна. Тухайлбал, С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэг, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг шилжүүлсэн үйл явц, 60 тэрбумын асуудал, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн талбайгаас алдагдсан нүүрс зэрэг 23 асуудлыг шийдвэрлүүлэхээр ханджээ.