Онцгой байдлын иж бүрэн сургуулилалтын өдрөөр буюу 4-р сарын 25-нд Нийслэлийн боловсролын газраас мэдээлснээр, бага дунд боловсролын байгууллагуудын ажиллах хуваарийг танилцуулж байна.

Онцгой байдлын иж бүрэн сургуулилалтын үед ажиллах цагийн хуваарь:

• Цэцэрлэгүүд 10:00-19:00 цагийн хооронд хүүхдээ хүлээн авч, ажиллана.
• Ерөнхий боловсролын сургуулиуд 10:00 цагаас эхлэх бөгөөд IV цагаас хуваарийн дагуу хичээллэнэ. 1, 2, 3-р цагийн хичээлийг дараа нь агуулгаар нөхөх ажлыг сургалтын менежерүүд зохион байгуулна. II ээлжийн хичээл 13:30 цагаас хуваарийн дагуу хичээллэнэ.