Эрчүүдийн нас сексийн чадархид нөлөөлдөг үү?
     16-20 насны хөвгүүд:

Энэ насныхан хаана ч, хэнтэй ч, хэзээ ч ,хэдэн ч удаа сексдэхэд бэлэн байдаг гэнэ. Энэ насанд сэрэл нь агшин зуур хөдөлдөг тул өдөөх гэж арга чарга хэрэглэх шаардлагагүй. Статистик мэдээллээс үзвэл хөвгүүдийн 90 хувь нь энэ насандаа сексийн туршлагатай болсон байдаг төдийгүй секс сэтгэл санааг нь бүрэн эзэмдсэн байдаг гэнэ. 

     21-27 насны залуус:
Эрчүүдийн хувьд 24 нас хүртэл нь гормон нь өндөр түвшинд байдаг аж. Харин үүний дараа буурах хандлагатай болдог гэнэ. Энэ насны эрчүүдийн хувьд секс 18-20 насныхантай харьцуулахад тийм ч чухал зүйл байхаа болино. Сексийи чадвар нь 95 хувьд хүрдэг. Гэвч секс тэдний хувьд сонирхолтой хэвээр байх бөгөөд ямар нэг зүйлээс олж харсан байрлалаа туршихад бэлэн байж сексийн чанарт илүү анхаардаг. 
     28-35 насны харчууд:
Энэ насны эрчүүдийн гормон 25 настай эрчүүдийг бодвол харьцангуй буурч, 20 хувь нь бэлгийн сулралтай болсон байдаг гэнэ. Мөн секс хийхдээ янз бүрийн байрлалыг туршиж үзэх сонирхол нь ч бас буурдаг аж. Иймд тэд байнгын сексийн хамтрагчтай байхыг чухалд үздэг байна. 
     36-45 эрчүүд: 
Энэ насныхны гормоны хэмжээ 25 насныхантай харьцуулахад 85 хувь нь буурсан байдаг гэнэ. Тэгээд ч сексийн тухай 28-35 настай эрчүүдээс ч бага боддог байна. Гэхдээ эрчүүд болгон тийм биш. Төрөлхийн бие чадавх сайтай зарим эрчүүд 45 насандаа ч сексийн идэвх өндөр байдаг байна. 
     46- дээш насны
46- аас дээш насны эрчүүдийн 60 хувь нь сэрэл мэдрэмж, дур хүслийн хувьд бэрхшээлтэй учирч эхэлдэг. Тэдний хувьд хэдийгээр бэлгийн сулралгүй ч сексийн харьцаанд ороход бэлэн болтлоо уддаг. Хурьцал үйлдэх зай холдож, долоо хоногт нэгээс хоёр удаа л сексийн харьцаанд орох төдий чадвартай болдог байна. Тиймээс тэд өөрийнхөө дур хүслийг хангахаа урьтал болгохгүй, цаад бүсгүйдээ таашаал өгөхийг илүүд үздэг гэнэ. Иймд тэд залуухан хүүхнүүдийн хамгийн сайн нууц амраг болж чаддаг гэнэ. 

Хүүхнүүдийн секс сонирхол нас насандаа өөр өөр байдаг
     16-19 нас 

Энэ насны бүсгүйчүүдийг бараг өсвөр үеийнхэнд тооцдог. Тэдний хувьд секс бол зүгээр л шохоорхол, эр эмийн ёсны далд ертөнцөд нэвтрэх гэсэн нууцхан хүсэл төдийхөн л байдаг. Энэ үеийнхэнд секс гэхээсээ илүү анхны харцаар дурлах, дурлалынхаа хойноос шаналах зэрэг асуудлууд чухал байр суурь эзэлдэг. 
     20-25 нас 
Энэ насны бүсгүйчүүд сексийн торгон мэдрэмжийг амсаад удаагүй болоод туршлага муутай байдаг. Гэхдээ энэ үеийнхэн эр хүнийг өөрийн залуу нас, гоо сайхан, дур булаам байдлаараа татаж чаддаг. 
     25-30
Эмэгтэй хүний хувьд цэцэглэж эхлэх цаг. Энэ насан дээр ихэнх хүүхэн “сексийн таашаал”-ыг ухаарахаас гадна үр хүүхэд, хань ижилтэй болохын жаргалыг ойлгодог. Гуч дөхөөд ирэхээрээ тэдний сэрлийн цэг нээгдэж, таашаалын мэдрэмж нь хүчээ авна. Ялангуяа чих, хүзүү, өгзөг зэрэг эмзэг газруудад нь сэрэл бий болно. Тэд эрчүүдээс харц буруулахаа больж, сексийн сэдвээр яриа өрнүүлж чадна. Залуу эр 17 хүрэв үү, үгүй юу сексийн шохоорхолд автдаг бол хүүхнүүд 25 наснаасаа эхлэн тийм сонирхолд хөтлөгддөг. Эрт цагт залуу сайхан хүүхнүүдийг өөрөөс нь олон ах хүнтэй гэрлүүлж байсан нь санамсаргүй хэрэг биш юм. Хүүхнүүд эрчүүдийг бодвол сексийн амьдралд хожуу дасдаг. 
     30-35 нас
Энэ насны бүсгүйчүүд гэр бүл болж, үр хүүхэд төрүүлж, бас зарим нэг нь гэр бүл салалтыг ч үзээд авсан байдаг. Өөрөөр хэлбэл нийгэмд өөрийн байр суурийг эзэлсэн туршлагатай нэгэн болсон байдаг. Сексийн хувьд гэвэл энэ насны бүсгүйчүүд эрчүүдийг гадаад үзэмжээр нь дүгнэхээ болж, эрчүүдийн бэлгийн чалх төдийгүй бэл бэнчинг ч сонирхож эхэлдэг байна. Сексийн харьцаанд чөлөөтэй боловч болгоомжтой ордог. Шуудхан хэлэхэд хэнтэй хэдийд сексдэхээ мэддэг бас сонголт хийж сурсан үе байдаг. 

     40-45 нас
Энэ насны бүсгүйчүүд гол төлөв гэр бүлтэй, тогтсон амьдралтай байдаг. Тэд сексийг сонирхохоосоо амар тайван амьдралд илүүтэй татагддаг. Энэ үед цэвэршилт эхэлж, бие организмд өөрчлөлт явагдана. Энэ насны эмэгтэйчүүд секст дурамжхан, тогтсон арга барилтай болсон үе. Харин эрчүүд энэ насандаа хэвшиж тогтсон амьдралаас залхах, залуу бүсгүйчүүдийг сонирхох нь нэлээд түгээмэл байдаг.

/Хань/