"Холливүүд Монголд" олон улсын уран бүтээлчдийн анхдугаар кино наадам өнөөдөр нээлтээ хийлээ.  Тус наадамд Холливүүдийн жүжигчин, найруулагч, продюсер, дууны найруулагч, кино шүүмжлэгч, арт директор, АНУ-ын зураглаачдын нийгэмлэгийн ерөнхийлөгч, зохиолч, зураглаач зэрэг салбар салбартаа мэргэшсэн нийтдээ 16 уран бүтээлч манай улсад хүрэлцэн ирсэн юм. 

  • "Apocalypto" киногоороо дэлхий дахинд алдаршсан Америкийн жүжигчин Руди Янгблад,
  • алдарт найруулагч, продюсер, дистрибьютор, жүжигчин Ллойд Кауфман гэргий, кино хуульч Патришиа Свинни Кауфман,
  • зураглаач Ваня Чернюл,
  • кастинг директор Попинг Аувеун
  • кино шүүмжлэгч Карло Антонио Жентил нар хүрэлцэн ирсэн юм. 

Өнөөдөр 10:00 цагаас "Холливүүд Монголд" наадмын албан ёсны нээлтийн ёслол Корпорэйт Конвеншн төвд эхэлж, Холливүүдийн алдартай жүжигчдийн дасгалжуулагч Ивана Чаббакийн "Дүр бүтээх увдис" номын нээлт, түүний лекц болон нэгдсэн форум явагдлаа.

Энэхүү анхдугаар наадам нь Хануй Филм НҮТББ-ын санаачилгаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ сарын 1-7-ны өдрүүдэд болно.