УИХ-ын гишүүн С.Жавхлан АН-аас гарч нам байгуулаад байгаа Ж.Батзандан, Л.Болд нарын байгуулсан Шударга иргэдийн нэгдсэн эвлэл намд элсч байгаагаа албан ёсоор зарлалаа.

Тэрбээр “Өнгөрсөн хугацаанд олон иргэнээс санал ирсэн. Шударга, зөв гишүүдтэй хамтарч ажиллахыг санал болгож байсан. Улс төрийн хувьд ганцаардаж байгааг иргэд ойлгож байгаагаа хэлсэн. Би ганц хүн айл болдоггүй гэдгийг өнгөрсөн хугацаанд хүчтэй мэдэрлээ. Улс төрд ганцаардал гэдэг хэцүү зүйл байдаг юм байна. Нэг талдаа нийгмийн захиалга. Нөгөө талдаа эдгээр гишүүд надад удаа дараа санал тавьсны дагуу би удаан хугацаанд бодож судалсны эцэст тулгын гурван чулуу болж, Монголдоо үнэний галыг бадраахаар нэгдлээ. Цаашдаа олон ажил хийх болно гэдгийг батлан хэлье” гэсэн юм.