Монгол модель агентлагийн гэрээт загвар өмсөгч Н.Ану бол манай загварын ертөнцийн шинэ залуу үеийн төлөөлөл билээ. Түүний чамгүй сайн загвар өмсөгч болно гэж мэргэжилтнүүд үнэлдэг бөгөөд ирээдүйн топ модель ч гэж ярих нь бий.

Одоо 20 гаруйхан настай хэдий ч багагүй амжилт гаргасан тэрээр 2011-2012 онд Говь ХХК-ийн нүүр царай болсон билээ. Харин одоо Өмнөд Солонгосыг зорьж, нисэх онгоцны үйлчлэгч болохоор сургалтанд хамрагдаж байгаа аж.