Бид 2 хол ч гэсэн сэтгэл зүрх мань хөрөөгүй гэж бодсоон. Гэтэл би сая хот орчихоод нөхөртэйгөө хамт нэг айлд очиж хонохдоо жаахан дайлуулаад нилээн халцгаасан юм.

Гэтэл нөхрийн утас ширээн дээр фэйсээ онгорхой орхичихсон байсан. Би аваад чатыг нь хартал 2 ч хүүхэнтэй харьцдаг болж таарсан, нэг хүүхэндээ бүр авгайгаасаа салсан гээд ханиа хайраа дээрээ тулсан байсан. Би бүх чатынх нь зургийг дараад маргааш өглөө эрүүл дээр нь үзүүлтэл, утас булааж аваад бүгдийг нь устгасан харин надад, надад хамаагүй гээд байгаа. Гэтэл өөрөө тэр хүүхнийхээ 11 зурган дээр лаяк дарсан байсан, харин минийх дээр нээх тэгж лаяк дардаггүй, надад үнэхээр сэтгэлийн тамтай байна. Үнэхээр зөвөлгөө хэрэгтэй байна чин сэтгэлээсээ зөвөлгөө өгөөч