Монголын анхны хөвгүүдийн хамтлаг болох "Номин талст" хамтлагийнхан урлаг гэх их айлд хөл тавьж байх үедээ ийм залуус байжээ. Одоогоос 22 жилийн Батсүх, Хаянхярваа, Дэлгэрмөрөн, Хангэрэл нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсан байдаг. Тэд 10 жилийн ойн баярын тоглолтоо 2007 оны арван нэгдүгээр сарын сүүлээр нижгэр тэмдэглэж хамтлагийнхаа фэнүүдийг баярлуулаад авсан. Мөн 2012 онд 15 жилийн ойн тоглолтоо ч сүр дуулиантай хийсэн.

Тус хамтлагийн амжилтыг түүхийн хуудсыг эргэн сөхвөл, Монголын Рок, Поп урлагийн Дээд шагнал гардуулах “Пентатоник” наадмаас

  • Шилдэг Дебют хамтлаг 1998 он;
  • Шилдэг Цомог(поп) 2000 он;
  • Шилдэг Поп хамтлаг 2002 он;
  • Шилдэг Поп дуу 2003 он;

Монголын Рок, Поп урлагийн Алтан микрофон наадмаас:

  • Шилдэг уран бүтээл 2000 он
  • Олны таашаал номинацийн шагналыг 3 жил дараалан авсан амжилттай.

Шилдэг уран бүтээл, видео клип шалгаруулах UBS Music Video Awards наадмаас 8 шагнал хүртэж байжээ. Хамтлагийн залуус тус тусдаа уран бүтээлээ хийж хэр чадал, чансаатай дуучид болохоо мянга мянган сонсогчддоо мэдрүүлсэн. 

О.Ариун